Healthy City Network of Mongolia
Эрүүл Хот Хөтөлбөрийг Чадавхижуулах Төв
  • НҮҮР ХУУДАС
  • МЭДЭЭ
  • ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • ӨМНӨХ МЭДЭЭ
  • ЗАР
  • ХОЛБОО БАРИХ
  • ENGLISH SITE
  • Foreign news
  • Report of Mongolian Chapter of the Alliance for Healthy Cities
  • Хотын стандарт
  • Хотын стандартын гарын авлага
  • Зүүн хойд азийн ухаалаг хотуудын цахим ху

ОНЦЛОХ МЭДЭЭ


Picture
Picture
University and elementary students from Japan, Mongolia, and South Korea share progress on SDGs projects during direct online exchanges​
On November 8, students from Kanagawa University in Yokohama, Japan, and from several universities in South Korea had a one-on-one online meeting to share their progress and ask for feedback and ideas from each other. Later, on November 17,2022, Minatomiraihoncho Elementary School fifth-year students from Yokohama, Japan, met online for the second time with their slightly older peers from 23rd School in Ulaanbaatar, Mongolia. More: 
 xr9vt.mjt.lu/nl3/T90th1wfbD8K9bZJyEouiQ?

Picture
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Сургалт судалгааны байгууллагаас Тогтвортой хөгжлийн зорилтын талаар Зүүн Хойд Азийн Оролцогчдод зориулсан форум 2021 оны 10 сарын 22 ны өдөр зохион байгуулагдлаа. Тус хуралд Зүүн хойд Азийн улс орнууд Монгол, Япон, Солонгос, ОХУ орнуудаас оролцогчид оролцсон бөгөөд Эрүүл Хотуудын Сүлжээнээс Монголын талын оролцоог ханган зохицуулагчаар ажиллан Монголын талаас илтгэгчдийг оролцуулав. Хурлын дэлгэрэнгүйг: 

Picture
Олон Улсын Эрүүл Хотуудын Холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Гонконгийн Эрүүл Хотуудын сүлжээтэй хамтран Эрүүл Хотуудын 10 дугаар Их хурлыг цахим хэлбэрээр 2021 оны 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгууллаа.
​Энэхүү Их хуралд Эрүүл хотын чиглэлээр ажиллаж буй олон улсын байгууллага, хотууд, эрдэм шинжилгээний байгууллагууд сэдэвчилсэн хэлэлцүүлэг мэдээллийг танилцуулж, харилцан саналаа солилцохын зэрэгцээ, тус холбооны Удирдах хорооны гишүүдийг сонгох сонгууль, Дэлхийн Эрүүл хотуудыг шалгаруулах арга хэмжээ хамтатган боллоо.

Picture
National Workshop Series kicks off in Mongolia, localizing waste management practices
CityNet Secretariat and Healthy City Network Mongolia  jointly held the “Localization of good practices and evaluation of city waste management policies & Projects with the Healthy City Network Mongolia (HCNM) for Mongolian cities during 29-30 September 2021.  Read more:

Picture
 Хотын хог хаягдлын салбарын бодлого, удирдлагын менежментэд үнэлгээ хийж, хотын шинэ туршлагыг хэрхэн нутагшуулах талаар Монголын Үндэсний цахим сургалт 2021 оны 9 сарын 29-30 өдрүүдэд болж өнгөрлөө.
Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв/Монголын Эрүүл Хотуудын сүлжээ/, Ситинет олон улсын байгууллага хамтран Хотын хог хаягдлын салбарын бодлого, удирдлагын менежментэд үнэлгээ хийж, хотын шинэ туршлагыг хэрхэн нутагшуулах талаар үнэлгээ дүгнэлт өгөх арга зүйд суралцах олон улсын сертификаттай цахим сургалтыг 2021 оны 9 сарын 29-30 ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Дэлгэрэнгүй:
Picture
​Эрүүл хот ба өнөөгийн тулгамдсан асуудал, эрүүл зан үйл сэдэвт цахим сургалт болов. 
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний хүрээлэнтэй хамтран Эрүүл хотын үйл ажиллагааг дэмжих хүрээнд “Эрүүл хот ба өнөөгийн тулгамдсан асуудал, Эрүүл зан үйл” сэдэвт цахим сургалтыг 21 аймгийн холбогдох удирдлагуудыг хамруулан  2021.01.28 -ны өдөр зохион явууллаа.
Дэлгэрэнгүй:
Picture
 Зүүн Хойд Азийн Ухаалаг хотуудын Сүлжээ Байгууллагын онлайн хурал 2020.12.09 ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулагдлаа. 
Ази, Номхон далайн бүсийн ухаалаг, Эрүүл хотын загварыг нэвтрүүлэх чиглэлээр ажилладаг WeGo Олон улсын байгууллага болон Эрүүл хотыг чадавхижуулах төвөөс зохион байгуулсан цахим хурал, зөвлөгөөнд Алтай, Сайншанд, Чойбалсан хотууд  оролцлоо. Дэлгэрэнгүй:
Picture
Азийн Хотуудын Гэрэлтүүлгийн 2020 оны сургалт онлайн хэлбэрээр 2020 оны 11 сарын 2-3 өдрүүдэд болж өнгөрлөө.
Энэ сургалт семинарт Монголын Эрүүл хотуудын сүлжээний Захирал Ш.Цэрэндулам Монголын хотуудын гэрэлтүүлэг, эрүүл мэндийн талаар илтгэл тавьж оролцсоноос гадна Даланзадгад, Чойбалсан хотуудын гэрэлтүүлгийн туршлагаас видео хэлбэрээр хурлын үйл ажиллагааны үед хуваалцлаа. 
Picture
Олон Улсын Эрүүл Хотуудын Холбооны виртуал хурал 2020 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдлаа.
КОВИД-ийн үе дэх хотуудын имиж эрүүл, цэвэр, аюулгүй хот байдлаар тодорхойлогдож байна. #healthy #hygienic #safe city Та бүхэн Эрүүл Хотуудын Холбооны хурлыг цаг заваа ашиглан үзэж сонирхоорой.
Picture
Хотын бүтээн байгуулалтад тавигдах стандартын гарын авлага 
Нийслэл хотын түвшинд хэрэгжүүлж буй тохижилт, бүтээн байгууллатын ажилд тавигдаж буй чанар, аюулгүй байдлын шаардлагын стандартыг та бүхэнд танилцуулж байна

Picture
​Өнөөдөр Дэлхийн Эрүүл мэндийн өдөр
Та бүхэнд "Эрүүл Хот", түүний бодлого, үйл ажиллагаатай холбоотой мэдээллээс хуваалцъя.
Түлхүүр үг: Хотын аюулгүй байдлын индекс 4 шалгуур үзүүлэлтээр тодорхойлогдож байна.

Дэлгэрэнгүй 
Дэлхийн Эрүүл Мэндийн өдөр

Picture
​Монгол улсын Хотын захирагч нар  "Эрүүл хот" хөтөлбөрийн сайн туршлага солилцох семинарт оролцлоо.
​
Хотуудын сайн туршлага солилцох семинарыг Чойбалсан хотын ЗДТГ-тай хамтран Дорнод аймгийн Чойбалсан хотод 2020 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгуулав. Дэлгэрэнгүй

БАЙГУУЛЛАГЫН ТАНИЛЦУУЛГА

Picture
​


​“ЭРҮҮЛ ХОТ ХӨТӨЛБӨРИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨВ” ТББ
ТАНИЛЦУУЛГА
Picture
Эрхэм зорилго:
Монгол улс дахь "Эрүүл Хот" үүсгэл санааг хэрэгжүүлж буй хот, орон нутгийн захиргааны тоог нэмэгдүүлэх, цар хүрээг өргөжүүлэх, чадавхийг бэхжүүлэх явдал юм. 



Үүсгэн байгуулагдах болсон үндэслэл: 
 НҮБ-ын 2030 он хүртэл хөгжүүлэх Тогтвортой Хөгжлийн Зорилтын  11-д  эрүүл, аюулгүй, тогтвортой хөгжилд ээлтэй хотыг бүтээн байгуулахаар тусгаж, улс орнуудын түвшинд тодорхой үүрэг амлалт аван ажиллаж байгаа билээ.
Түүнчлэн Монгол Улсын хувьд 1996 оноос эхлэн Дэлхийн Эрүүл хотуудын чиг хандлага, үзэл баримтлалыг дэмжин Монгол Улсын томоохон хотууд болох Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотууд өөрийн орон нутгийн онцлогт тохируулан “Эрүүл Хот” орон нутгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны санаачлагыг гарган ажиллаж эхэлсэн.
Эрүүл Хотуудын хандлага хотын оршин суугчдын эрүүл мэндийн зангилаа болох нийгэм, эдийн засаг, хүрээлэн буй орчны асуудал дээр тулгуурлаж байдаг юм.
Эрүүл Хотуудын хөтөлбөрийн онцлог бол хотжилтын улмаас бий болсон хотын оршин суугчдын эрүүл мэндийн асуудлыг дээшлүүлэхэд чиглэгдэж байдаг ач холбогдолтой. Хотжилтын үйл явц дэлхий дахинаа түгшүүрийн дохио болсон энэ цаг үед хотын эрүүл мэнд нь иж бүрэн цогц  асуудал болж, энэхүү цогц асуудлыг шийдвэрлэхийн тулд эрүүл мэндийн болон эрүүл мэндийн бус салбар дундын хамтын ажиллагааг шаардаж байна.
Үйл ажиллагааны чиглэл:
“Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв” төрийн бус байгууллагын үйл ажиллагаа нь  Монгол улсын хот суурин газруудад эрүүл орчныг бий болгох, эрүүл мэндэд тустай тодорхой үйл ажиллагааг дэмжин урамшуулахад чиглэгддэг. 
Тус төв нь үүсгэн байгуулагдаад удаагүй ч олон улсын түвшинд хамтын ажиллагаагаа зузаатган Монгол улсад Эрүүл хотуудын хөгжлийг бий болгохын төлөө идэвхтэй ажиллахыг зорьж байна. 
 Энэ хүрээнд бид дараах үйл ажиллагааны үндсэн чиглэлийг барин ажиллаж байна. 

Үүнд:
  • "Эрүүл Хот" үзэл санааг дэмжиж буй хот, орон нутгийн захиргаадтай хамтран ажиллах, улмаар Олон улсын Эрүүл Хотуудын Холбоо болон бусад гадаадын хөгжлийн байгуллагуудтай холбох, хамтын ажиллагааг нь өргөжүүлэх, хөгжүүлэхэд туслалцаа үзүүлэх
  • "Эрүүл Хот"-ын хөгжил сэдвээр захиалгат болон нэгдсэн сургалт семинар зохион байгуулах
  • "Эрүүл хот"-ын чиглэлээр төсөл хөтөлбөрт зуучлах, хамтран хэрэгжүүлэх
  • Судалгаа мэдээллийн ажил хийх, чадавхи бэхжүүлэх
  • "Эрүүл хот"-ыг бүтээн байгуулах хүрээнд олон нийтийн оролцоог дэмжих, урамшуулах, хамтран ажиллах
  • Олон улсын хурал, семинарт оролцуулах замаар хамтран ажиллагч байгууллагуудын боловсон хүчнийг чадавхижуулах
                                                                                                       

Vertical Divider
2019  Asia Urban Lighting Workshop
Эрүүл хотуудын сүлжээний Хотын захирагч нар туршлагаа хуваалцлаа
Эрүүл Хотуудын сайн туршлагаас:
​Дархан хот
Тамхигүй хот-Сайншанд
Даланзадгад хот 
Баатар хот-Чойбалсан
​Tweet

Powered by Create your own unique website with customizable templates.