ҮЙЛ АЖИЛЛАГАА
ЭРҮҮЛ ХОТ ХӨТӨЛБӨРИЙГ ДЭМЖИН ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ДУНДГОВЬ АЙМГИЙН МАНДАЛГОВЬ ХОТЫГ СУРТАЛЧЛАХ, ӨСВӨР ҮЕИЙН ЭРҮҮЛ АЖ ТӨРӨХ ХЭВШЛИЙГ ДЭМЖИН УРАМШУУЛАХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Турк улсын Истанбул хотноо 2013 оны 4 дүгээр сарын 17-24-ны өдрүүдэд болсон Олон улсын Хүүхдийн наадам, Урлагийн фестивальд Мандалговь хотоос нийт 15 хүүхдийн бүрэлдэхүүнтэй амжилттай оролцлоо. Тус наадамд төлөөлөгч оролцуулахын ач холбогдол нь Мандалговь хотыг сурталчлах, гадаад хамтын ажиллагааг хөгжүүлэх, өсвөр үеийн эрүүл аж төрөх хэвшлийг дэмжин урамшуулахад чиглэгдэж байв. Тус наадамд оролцож буй авьяаслаг хүүхдүүдийн зардлыг манай төрийн бус байгууллагыг дэмжигч гадаад түншүүд ивээн тэтгэсэн юм.

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ ХОТУУДЫН ФОРУМД МОНГОЛ УЛСЫН ХОТУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ОРОЛЦУУЛЛАА.
БНСУ-ын Вонжу хотноо 2013 оны 10 дугаар сарын 2-3-ны өдрүүдэд болсон "Олон улсын Эрүүл Хотуудын Форумд Дархан-Уул аймаг, Говь-Алтай аймгийн Алтай хотын нийт 8 төлөөлөгчийг оролцууллаа.
Тус форумын үйл ажиллагаанд дэлхий дахинаа хөдөлгөөн болтолоо хөгжиж буй эрүүл хотууд өөрсдийн хүрсэн амжилт, хийж буй ажил үйлсээ танилцуулан харилцан туршлага солилцсны зэрэгцээ Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын Ази Номхон далайн бүсийн Эрүүл хотын асуудлыг хариуцсан төслийн багийн ахлагч Др. Хай Рим Шин ДЭМБ-ын Бүсийн хорооноос бүсийн түвшинд барьж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар танилцуулав. Энэхүү шилдэг туршлагаа танилцуулах хөтөлбөрийн үйл ажиллагаанд Дархан хотын Эрүүл хот хөтөлбөрийн хүрээнд хүрсэн үр дүнд, цаашид тавьж буй зорилгынхоо талаар Дархан-Уул аймгийн Засаг дарга бөгөөд Дархан хотын захирагч С.Насанбат илтгэл тавин, хэлэлцүүллээ.
Дархан хотын хувьд Олон улсын Эрүүл хотуудын Холбоонд 2008 онд, Алтай хот 2013 онд тус тус гишүүнээр элсэж, улмаар Дархан, Алтай хотууд Эрүүл хот хөтөлбөрийн хүрээнд хамтын ажиллагаагаа идэвхтэй зузаатган ажилсны үр дүнд 2012 онд Дэлхийн эрүүл хотын үйл явц хамгийн идэвхтэй өрнөж буй хотоор, 2013 онд Удирдах хорооны гишүүнээр тус тус сонгогдон олон улсын түвшинд Дархан хот удирдах түвшинд ажиллаж, үүний үр дүнд Монгол улсын хотуудаас анх удаа олон улсын түвшинд манлайлагч хотоор ажиллах боломж нөхцлийг бий болгосон юм.
Түүнчлэн Олон улсын Эрүүл Хотуудын Форумын үйл ажиллагаанд Монгол, Япон, Солонгос, Австрали, Филиппин зэрэг нийт 10 орчим орны 500 орчим төлөөлөгчид оролцсон болно.

ОЛОН УЛСЫН ЭРҮҮЛ ХОТУУДЫН ХОЛБООНД МОНГОЛ УЛСЫН АЛТАЙ, САЙНШАНД ХОТУУД ГИШҮҮНЭЭР ЭЛСЛЭЭ.
Монгол улсын Алтай, Сайншанд хотуудыг Олон улсын Эрүүл Хотуудын Холбоонд гишүүнээр элсүүлэх бүхий л бэлтгэл ажлыг хангаж ажилласны үндсэн дуур тухайн хотууд 2013 оноос эхлэн тус Холбооны албан ёсны гишүүн хотоор идэвхтэй ажиллаж байна.

ИРГЭДЭЭС СУДАЛГАА АВЛАА.
"Эрүүл Хот гэж юуг ойлгох вэ" сэдвээр загвар судалгааны анкетын дагуу иргэдийн дунд анхдагч санал асуулга явуулж нийт 112 саналыг хүлээн авч, боловсруулж байна.
Уг ажлыг зохион байгуулснаар иргэд, олон нийтийн саналд тулгуурласан "Эрүүл Хот"-ыг бүтээн байгуулах, өөрийн орны онцлогт тохирсон бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тус дэм болно гэж үзэж байна.