Азийн Хотуудын Гэрэлтүүлгийн сургалт 2020
2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр болсон Хотын гэрэлтүүлэгийн холбооны сургалтад оролцож, олон улсын сайн туршлагаас хуваалцлаа. Мөн Хотын гэрэлтүүлэг ба эрүүл мэнд сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Цаашид Монгол Улсын хотуудын эрүүл мэндийн нэг шалгуур үзүүлэлт бол гадаад орчны тохижолтын нэг хэсэг болох гэрэлтүүлэг, түүний төлөвлөл, дизайн юм байна. Бидний тавьсан илтгэлийг сонирхон үзээрэй. Хотуудын 2019 оны тайлан мэдээлэлд тулгаарлан, олон улсын жишиг туршлага, судалгаанд үндэслэн илтгэлээ бэлтгэлээ.