Healthy City Network of Mongolia
Эрүүл Хот Хөтөлбөрийг Чадавхижуулах Төв
  • НҮҮР ХУУДАС
  • МЭДЭЭ
  • ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • ӨМНӨХ МЭДЭЭ
  • ЗАР
  • ХОЛБОО БАРИХ
  • ENGLISH SITE
  • Foreign news
  • Report of Mongolian Chapter of the Alliance for Healthy Cities
  • Хотын стандарт
  • Хотын стандартын гарын авлага
  • Зүүн хойд азийн ухаалаг хотуудын цахим ху
Picture
​2020 оны 4 сарын 7 өдөр
Евро бүсийн хотууд ковид-19 халдварын үед өөрсдийн хэрэгжүүлж буй үйл ажиллагааны сайн туршлагаасаа цаг алдалгүй хуваалцаж байна. Та бүхэнд зарим нэг сайн туршлагыг хүргэвэл:
===> Чех Брно хот
Орон гэргүй хүмүүстээ үнэгүй амны хаалт тараажээ. Мөн халдвараас урьдчилан сэргийлэх мэдээллийг 6 хэл дээр өгч байгаан байна.
===> Португал, Брага хот
Тус хот нь Хятадын Шинъяан хоттой ах дүүгийн хамтын ажиллагаатай бөгөөд энэ хүрээнд нэг удаагийн амны хаалт, хамгаалах хэрэгслийг тусламжаар авсан байна.
===> Франц, Тюлуз хот
Орон гэргүй болон өндөр настангуудад зориулсан хоол хүнсний тусламжийг эхлүүлээд байна. Долоо хоног бүрийн Лхагва гаригт шаардлагатай хүнсний бүтээгдэхүүний багцыг иргэдэд тараах ажлыг хийж байна.
===>Турк, Пендик хот
Хотын захиргаагаар үйлчлүүлсэн, эсвэл ирсэн хүн болгонд зориулж амны хаалт өгч байна. Хотын захиргаа аж ахуйн үйл ажиллагааныхаа хүрээнд амны хаалт үйлдвэрлэж байгаа юм байна.
===> Герман, Дюзелдорф хот
Гэртээ сэтгэл санааны хямралд байгаа иргэдэдээ зориулж цахим сургалт, спортын дасгалын хөтөлбөрүүдийг зохион байгуулж байна. Мөн зарим урлагийн байгууллагууд өөрсдийн танилцуулгаа виртуал байдлаар бэлтгэн хотын иргэдэдээ хүргэж байгаан байна.
Та бүхэн цаг алдалгүй энэ талаарх мэдээ мэдээллийг доорхи линкээр орж авна уу.

Live updates COVID-19European cities respond to the coronavirus crisisPendik – city manufactures masksEUROCITIES



Powered by Create your own unique website with customizable templates.