ТАМХИГҮЙ ХОТЫН АЗИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ БОЛЖ ӨНГӨРЛӨӨ
Дэлхий дээр өдөрт 8 сая хүн зөвхөн тамхинаас шалтгаалсан өвчлөлөөр нас барж байна. Зүүн Азийн улс орнуудын хувьд жил бүр 500 мянган хүн тамхины хор хөнөөлөөр хорвоог орхиж байгаа нь “Тамхи бол алуурчин” гэсэн ойлголтыг улам баталж байна. Зүүн Азийн улс орнуудын Тамхигүй хотуудын холбоо нь тамхины эсрэг, тамхигүй хотыг бий болгох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг Олон улсын байгууллага юм. Тус холбооноос жил бүр тамхигүй орчин, тамхидалтын эсрэг үйл ажиллагаагаа явуулж буй судалгааны байгууллага, хувь хүн, эрдэмтэн судлаачдын дунд бүсийн чуулга уулзалтыг зохион байгуулдаг. Энэ жилийн Азийн бүс нутгийн тамхигүй хотуудын 5 дугаар чуулга уулзалт Малайз улсын Пенанг хотноо 07 дугаар сарын 20 -21-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Энэхүү чуулга уулзалтанд дэлхийн тамхины эсрэг хотуудын төлөөлөгчид оролцсон бөгөөд Монгол Улсаа төлөөлөн “Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв” ТББ-ын захирал Ш.Цэрэндулам тамхидалтын эсрэг иргэдийн оролцоог хангах нь сэдвээр илтгэл тавьлаа. Монгол улсын хувьд тамхины хэрэглээгээр дэлхийн тэргүүлэх 10 орны нэг болсон гэсэн харамсалтай мэдээ байдаг. Тамхидалт, дам тамхидалтын нөлөөг бууруулах, хор уршигийн талаар иргэдэд таниулах үүднээс манай улс жил бүрийн тавдугаар сарын 31-ны өдөр болдог “Тамхигүй дэлхийн өдөр” –ийг тэмдэглэн өнгөрүүлж ирсэн байна. Мөн Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Тамхины хяналтын суурь конвенцид нэгдсэн 178 орны нэг бөгөөд нэгдэн орсоноос хойш эдүгээ арав гаруй жил болж байгаа аж. Түүнчлэн Тамхины хяналтын тухай хуулийг баталан хэрэгжүүлж байгаа зэрэг тамхины хор нөлөөллийн эсрэг олон арга хэмжээнүүдийг авч байна. Тамхи нь зөвхөн хэрэглэгчээ хордуулаад зогсохгүй гэр болон ажлын байран дахь агаарыг бохирдуулагч гол хүчин зүйл аж. Тамхины утаатай өрөөнд нэг цаг байхад 15 ширхэг янжуур татсантай тэнцэх хэмжээний хорт бодисоор амьсгалдаг байна. Мөн тамхины утаанд 4000 гаруй төрлийн химийн бодис агуулагдаж байгаагаас 250 гаруй нь хортой бодис, 60 гаруй нь хавдар үүсгэдэг бодис аж. Дам тамхидалтын хор хөнөөл маш их гэдгийг хүн бүр мэддэг ч тэр бүр анхаарлаа хандуулдаггүй. Гэтэл дэлхийн хүн амын 43.9 хувь нь гэртээ, 55.8 хувь нь ажлын байранд тамхины утаанд хордсоны улмаас жил бүр 600 мянган хүн нас бардаг гэжээ. Дам тамхидалт нь хүний амь насанд аюултай 40 гаруй өвчний шалтгаан болдог. Үүнд: • Уушгины хорт хавдрын 90-95 хувь • Уушгины архаг өвчнүүдийн 80-85 хувь • Зүрхний шигдээс болон тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын 20-25 хувийг дам тамхидалтын нөлөөлөл эзэлдэг байна. Түүнчлэн жирэмсэн эмэгтэйчүүд тамхины утаанд өртөсний улмаас, 1. Ургийн өсөлт зогсох 2. Амьгүй төрөх 3. Жин бага 4. Амьдрах чадвар муу 5. Сул дорой хүүхэд төрүүлдэг төдийгүй эх нь тамхи татдаг нярайн гэнэтийн нас баралт хоёр дахин их тохиолдож байгааг судлаачид тогтоосон байна.