Олон улсын тогтвортой хотуудын чуулганд оролцлоо.

Олон улсын тогтвортой хотуудын чуулган Сөүл хотноо 2019 оны 9 сарын 23-24 хооронд зохион байгуулагдсан бөгөөд тус чуулганд Эрүүл хотуудын сүлжээний гишүүн хотуудын төлөөлөл амжилттай оролцоод ирлээ.
Чуулганаар олон улсын хотууд нь өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудал болж буй цаг уурын өөрчлөлтөөс үүдэлтэй гамшиг осол болох үер, далайн хар шуурга, ган гачиг, гал түймэр болон бусад байгалийн гамшиг газар хөдлөлт, цунами зэргээс гадна орчин үеийн хотжилт болон хөгжлөөс үүдэлтэй гамшиг ослуудад хэрхэн бэлтгэлтэй байх, тухайн гамшиг осол болохоос урьдчилан сэргийлэх, болсон тохиолдолд хэрхэн бэлтгэлтэй байж хүн ам, эдийн засагт хохиролгүй даван туулах, эрсдэлт хүчин зүйлийг багасгах, бага хохиролтойгоор даван туулах, хот үргэлжлүүлэн тогтвортойгоор үйл ажиллагаагаа хэвийн явуулах зэрэг олон асуудалд сүүлийн үеийн технологийн дэвшлийн шийдлүүдийг улс орон бүрийн хотууд хэрхэн хэрэгжүүлж байгаа сайн туршлагаасаа бусадтай хуваалцсан, асуудалд шийдэл олсон, орчин үеийн технологийг гамшиг ослын нөхцөл байдал болон гамшгаас сэргийлэх, түүнийг бууруулахад хэрхэн ашиглах зэргээр олон талын туршлага солилцсон хурал болж өндөрлөлөө. Түүнчлэн Сайншанд хотын захирагч С.Одбаяр тусгайлан илтгэл тавьж хэлэлцүүлэв. Энэ хуралд Монголын Сайншанд, Солонгосын Сөүл, Дэгү, АНУ-ын Сан Франциско, Нью Жерси, Индонезийн Бандун, Шриланкийн Коломбо, Узбекистаны Ташкент, ОХУ-ын Владивосток, Италийн Ром, Израилийн Тел Авив, Япон, Португали, Швед, Филиппиний Макати хот, Бангладеш, Непалийн Хетауда, Гүржийн Тбилиси зэрэг улсуудын хотуудаас төлөөлөгчид оролцсон юм. Тус хурлын тухай дэлгэрэнгүй мэдээллийг дараахь холбоосоос үзнэ үү.
https://www.resilienceforumseoul.kr/