Эрүүл хотуудын сүлжээний гишүүн хотуудын төлөөлөл Турк улсад сургалтад хамрагдаж байна.
Эрүүл Хотуудын Сүлжээний гадаад хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсын Дундговь, Баян-Өлгий аймгийн орон нутгийн захиргааны байгууллагуудын төлөөллийг 2019 оны 8 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд Казакстан улсын Нурсалтан хот, Турк улсын Истанбул, Коня хотуудын сайн туршлагатай танилцуулах ажил хийгдэж байна.
Туркийн хотуудын холбоотой манай байгууллага нягт хамтран ажилладаг бөгөөд жил бүр тогтмол олон төрлийн үйл ажиллагаануудыг хамтран зохион байгуулдаг. Энэ удаагийн сургалт нь Турк улсын Истанбул, Бейкоз, Коньяа зэрэг хотуудын хотын захиргааны тэргүүн туршлага, хотын захиргааны зүгээс хэрэгжүүлж буй ” Хотын хөгжлийн төслүүд, Хотын Ногоон бүсийн Менежмент, Орон сууцаар хангах төсөл хөтөлбөр-ийн” тэргүүний туршлагатай танилцуулах зорилготой.
Энэ туршлага судлах сургалтын хөтөлбөрт Эрүүл хот сүлжээний гишүүн Дундговь, Баян-Өлгий аймгийн орон нутгийн засаг захиргааны нийт 10 гаруй төлөөлөл оролцож байна.