Healthy City Network of Mongolia
Эрүүл Хот Хөтөлбөрийг Чадавхижуулах Төв
  • НҮҮР ХУУДАС
  • МЭДЭЭ
  • ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • ӨМНӨХ МЭДЭЭ
  • ЗАР
  • ХОЛБОО БАРИХ
  • ENGLISH SITE
  • Foreign news
  • Report of Mongolian Chapter of the Alliance for Healthy Cities
  • Хотын стандарт
  • Хотын стандартын гарын авлага
  • Зүүн хойд азийн ухаалаг хотуудын цахим ху

МОНГОЛ УЛСЫН ХОТЫН ЗАХИРАГЧ НАР  "ЭРҮҮЛ ХОТ" ХӨТӨЛБӨРИЙН САЙН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ СЕМИНАРТ ОРОЛЦЛОО.
​

        Монголын Хотуудын дунд “Эрүүл хот” туршлага солилцох арга хэмжээг Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2020 оны 01 дүгээр сарын 24-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.  Тус сайн туршлагыг солилцох арга хэмжээг Чойбалсан хотын туршлагатай танилцуулах, харилцан суралцах байдлаар Монгол Улсын хотын дарга нарын дунд зохион байгуулснаараа үр дүнтэй байв.  Чойбалсан хот нь хүүхдийн дундах амны хөндийн эрүүл мэндийг эрхэмлэсэн анхны хот, “Аюулгүй, гэрэлтэй Чойбалсан” төсөлт үйл ажиллагаа нь үндэсний болон олон улсын түвшинд туршлага болохуйц ажил болсноороо онцлог хот билээ.  
         Сайн туршлага солилцох арга хэмжээнд Монгол Улсын 15 хотын дарга, удирдлагууд, Тайваний Үндэсний Чен Кунгийн Их сургууль, Дэлхийн Ухаалаг хотуудын холбооны төлөөлөгчид нийт 70 гаруй төлөөлөл оролцов.
      Монгол Улсын хотуудын Эрүүл Хот үйл ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хийгдэж буй сайн туршлагын ажлаа видео хэлбэрээр танилцуулж, цаашид анхаарах, хийж хэрэгжүүлэх ажлын талаар санал солилцов. 
Энэхүү семинарт хамтрагч олон улсын байгууллагуудаас Дэлхийн Ухаалаг Хотуудын холбооны төлөөлөгчид оролцож, байгууллагынхаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж,  улмаар Монгол улсын Чойбалсан, Эрдэнэт, Сайншанд, Алтай хотууд гишүүнээр элсэв. Ингэснээр Монгол Улсын  хотуудтай  хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлж, хотуудад зориулсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, хотын захиргааны мэргэжилтэнгүүдийг сургах чиглэлээр олон ажлыг зохион байгуулах боломж нээгдснээрээ онцлогтой байлаа.
                                                             
                                                                      ЭРҮҮЛ ХОТ ХӨТӨЛБӨРИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ ТӨВ ​


Powered by Create your own unique website with customizable templates.