Олон Улсын Эрүүл Хотуудын Холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Гонконгийн Эрүүл Хотуудын сүлжээтэй хамтран Эрүүл Хотуудын 10 дугаар Их хурлыг цахим хэлбэрээр 2021 оны 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.
Олон Улсын Эрүүл Хотуудын Холбоо Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Гонконгийн Эрүүл Хотуудын сүлжээтэй хамтран Эрүүл Хотуудын 10 дугаар Их хурлыг цахим хэлбэрээр 2021 оны 11 дүгээр сарын 03-05-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Энэхүү Их хуралд Эрүүл хотын чиглэлээр ажиллаж буй олон улсын байгууллага, хотууд, эрдэм шинжилгээний байгууллагууд сэдэвчилсэн хэлэлцүүлэг мэдээллийг танилцуулж, харилцан саналаа солилцохын зэрэгцээ, тус холбооны Удирдах хорооны гишүүдийг сонгох сонгууль, Дэлхийн Эрүүл хотуудыг шалгаруулах арга хэмжээ хамтатган болсон юм. Тус хурлаар Дархан хот нь Олон Улсын Эрүүл Хотуудын Холбооны Удирдах хорооны гишүүн болсон бол Монголын Эрүүл Хотуудын Сүлжээний захирал доктор Ш. Цэрэндуламыг Шинжлэх ухааны зөвлөлийн гишүүнээр сонголоо. Тус хурлын видеог доорх холбоосоор хандаж үзнэ үү. Facebook Live | Facebook