Япон улсын Эрүүл Хотын дэмжигч байгууллагын ерөнхийлөгч Улаанбаатар хотноо ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын урилгаар Эрүүл Хотуудын Сүлжээний хамтын ажиллагааны хүрээнд Япон улсын Эрүүл Хотыг дэмжигч ТББ-ийн Ерөнхийлөгч Мицүюки Чиба тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотноо 2019 оны 8 дугаар сарын 25-30-ны өдрүүдэд ажлын айлчлал хийлээ.
Айлчлалын хүрээнд Эрүүл хотуудын сүлжээний хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллагууд болох Чингэлтэй дүүргийн ЗДТГ, дүүргийн Эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажиллагсад, төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, сургуулийн эмч нарт амьдралын буруу хэв маягаас үүдсэн амны хөндийн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, үүний ач холбогдлын талаар мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилготой сургалтыг зохион байгууллаа. Сургалтад нийт 80 гаруй хүн хамрагдсан юм.