Healthy City Network of Mongolia
Эрүүл Хот Хөтөлбөрийг Чадавхижуулах Төв
НҮҮР ХУУДАС
МЭДЭЭ
ҮЙЛ АЖИЛЛАГАА
ӨМНӨХ МЭДЭЭ
ЗАР
ХОЛБОО БАРИХ
ENGLISH SITE
Foreign news
Report of Mongolian Chapter of the Alliance for Healthy Cities
Хотын стандарт
Хотын стандартын гарын авлага
Зүүн хойд азийн ухаалаг хотуудын цахим ху
ЭРҮҮЛ ХОТЫН ЧИГЛЭЛЭЭР ТУРШЛАГА СОЛИЛЦОХ
УУЛЗАЛТ, СЕМИНАРЫН ТАЙЛАН
20
17.11.17
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэг дор Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газар, Чойбалсан хотын Захирагчийн ажлын албатай хамтран
үндэсний түвшний эрүүл хотуудын сүлжээ байгуулах зорилгоор эрүүл хотын үүсгэл санаачилгыг дэмжин ажиллаж байгаа хотуудын дарга, эрүүл мэндийн газрын дарга, холбогдох чиглэлийн байгууллагуудын
удирдах албан тушаалтнуудад
туршлага солилцох сургалт, семинарыг хоёр дахь удаагаа Дорнод аймаг, Чойбалсан хотноо 11 дүгээр сарын 01 – 02 –ны өдрүүдэд амжилттай зохион байгуулав. Энэхүү ажлын хүрээнд дараах ажлуудыг хийж гүйцэтгэв. Үүнд:
1.
“Эрүүл хотын чиглэлээр туршлага солилцох сургалт, семинар”:
Дорнод аймаг, Чойбалсан
хотын ЗДТГ-ын хурлын танхимд 11 дүгээр
сарын 01
-
ний өдөр
Дорнод аймаг, Чойбалсан
хотын
эрүүл мэндийг дэмжих чиглэлээр хийгдэж буй
үйл ажиллагаатай танилцах аялал:
Чойбалсан хотноо 11 дүгээр сарын 02-ны өдөр
Тус туршлага судлах сургалт, семинарт
Дорнод аймгийн Чойбалсан хот, Өвөрхангай аймаг, Арвайхээр сум,
Төв аймаг, Зуунмод сум, Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум, Булган аймаг, Булган сум, Баянхонгор аймгийн Баянхонгор сум, Өмнөговь аймаг, Даланзадгад сум, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Сайхан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хэнтий аймгийн Баянхутаг сум болон нийслэлийн Чингэлтэй, Багануур дүүргийн Засаг дарга нар,
удирдах албан
тушаалтнууд болон Эрүүл мэндийн газрын дарга нар оролцлоо.
Нэг. “Эрүүл хотын чиглэлээр туршлага солилцох сургалт, семинар”
Чойбалсан хот 11 дүгээр сарын 01
-
ний өдөр
Эрүүл хотын чиглэлээр туршлага солилцох сургалт, семинарыг
Дорнод аймгийн Чойбалсан
хотноо 11 дүгээр сарын 01 – ны өдөр Хэрлэн сумын Засаг даргын тамгын газрын хурлын танхимд
зохион байгууллаа.
Чойбалсан хотоос
эрүүл
хотын чиглэлээр туршлага судлах сургалт 11 дүгээр сарын 01-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын Засаг даргын Тамгын газрын хурлын танхимд болж өнгөрлөө. Сургалтанд арван нэгэн
аймаг,
хоёр дүүргийн нийт 50 гаруй төлөөлөгч хамрагдлаа.
Сургалт, семинарыг
нээж ДЭМБ-ын мэргэжилтэн Ж.Наранчимэг, “Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв” ТББ-ын захирал Ш.Цэрэндулам, Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр нар үг хэллээ.
Сургалт, семинарт оролцогчдод мэргэжилтэн Ж.Наранчимэг Номхон далайн баруун эргийн бүсийн “Эрүүл уян хатан хотын хөгжил” 2016 – 2020
хөтөлбөр, төлөвлөгөөний талаар сонирхолтой мэдээллийг хүргэлээ.
Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын Захирагч П.Мөнхтөр Чойбалсан хотын эрүүл хотын чиглэлээр хийгдсэн ажлууд, туршлагаас хуваалцаж, сургалтанд оролцогчидтой харилцан саналаа солилцлоо.
Дэлхийн эрүүл хотуудын хөгжлийн тухай, Монгол улсад эрүүл хотын үүсгэл, санаачилга, хөгжлийн асуудлаар хийсэн судалгааны товч мэдээлэл болон Олон улсын эрүүл хотуудын холбооны танилцуулгыг сургалт, семинарыг санаачлан зохион байгуулагч “Эрүүл хот хөтөлбөрийг чадавхжуулах төв” хатагтай
Ш.Цэрэндулам хийлээ.
Түүнчлэн орон нутагт эрүүл хотыг бий болгох чиглэлээр хийгдэж буй сайн туршлага, бүтээн байгуулалт, ногоон хөгжлийн талаар сургалтанд оролцогч аймаг, орон нутгийн төлөөллүүд болох Өвөрхангай аймаг, Арвайхээр хот,
Төв аймгийн Зуунмод хот, Говьсүмбэр аймгийн Сүмбэр хот, Булган аймгийн Булган хот, Баянхонгор хот, Өмнөговь аймгийн Даланзадгад хот, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум, Сайхан сум, Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хэнтий аймгийн Баянхутаг сумын Засаг дарга нар, төлөөллүүд тус тус танилцуулга, мэдээлэл хийж
бусад аймаг, хотуудтай хийгдэж буй ажлуудаараа туршлага, мэдээлэл солилцлоо.