“ЭРҮҮЛ ХОТ” –ЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХУУЛЗАЛТ, СЕМИНАРЫГ УЛААНБААТАР,
ДАРХАН ХОТНОО ЗОХИОН БАЙГУУЛЛАА
Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын дэмжлэг дор ЭМЯ-тай хамтран үндэсний түвшний эрүүл хотуудын сүлжээ байгуулах зорилгоор эрүүл хотын үүсгэл санаачилгыг дэмжин ажиллаж байгаа хотуудын дарга, эрүүл мэндийн газрын дарга, холбогдох чиглэлийн байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад туршлага солилцох сургалт, семинарыг Улаанбаатар хот болон Дархан-Уул аймагт 05 дугаар сарын 29-31-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн туршлага судлах арга хэмжээнд Дархан хот, Эрдэнэт хот, Хэнтий аймаг, Чингис хот, Сүхбаатар аймаг, Баруун – Урт хот, Говь- Алтай аймаг, Алтай хот, Дорноговь аймаг, Сайншанд хот, Дорнод аймаг, Чойбалсан хот, Дундговь аймаг, Мандалговь хот, Сэлэнгэ аймаг, Хөтөл, Зүүнхараа болон Улаанбаатар хотын Чингэлтэй дүүрэг, Багануур дүүрэг, Налайх дүүргүүдийн удирдах албан тушаалтнууд оролцлоо.
Улаанбаатар хотноо болсон сургалт, арга хэмжээг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч ноён Су Нюнт У үг хэлж албан ёсоор эхлүүллээ.
Сургалтанд холбогдох яам, агентлагийн газруудаас Эрүүл мэндийн яам, Барилга хот байгуулалтын яам, Байгаль орчны яамны төлөөлөл хүрэлцэн ирж тухайн салбарт төрөөс баримталж буй бодлого, шийдвэрүүдийн мэдээлэл, олон улсын донор байгууллагууд болох Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага, “ЖАЙКА” Олон улсын байгууллага, Азийн сан, Дэлхийн Зөн Олон улсын байгууллагуудын Монгол дахь суурин төлөөлөгчийн газруудаас Монгол улсад холбогдох чиглэлээр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн талаар танилцуулга болон хот төлөвлөлт, хүн амын төвлөрөл, хотжилт, эрүүл хотын чиглэлээр хийгдсэн судалгааны ажлуудаар судлаачид илтгэл тавьж оролцогчдын асуултанд хариуллаа.
Түүнчлэн сургалт, семинарын хоёр дахь өдөр Дархан- Уул аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран Дархан хотын эрүүл хотын чиглэлээр хийгдэж буй ажлуудтай танилцах арга хэмжээг зохион байгуулав.
Энэхүү арга хэмжээнд оролцогчид сэргээгдэх эрчим хүчний нарны цахилгаан станц, эрүүл мэндийн “Гоё гоё” төв, жишиг хороолол, хүүхэд хөгжлийн ордон, залуус хөгжлийн төв, болон төрийн үйлчилгээний нэгдсэн камерын үйл ажиллагаа, нийгмийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж туршлага судлав.
Сургалт, семинарын төгсгөлд Монгол улсын хэмжээнд “Эрүүл хот” үүсгэл санаачилгыг дэмжин Олон улсын эрүүл хотуудын холбоонд элсэн орсон хотууд болон эрүүл хотыг бий болгох зорилгыг дэмжиж буй хотын дарга нартай Эрүүл хот хөтөлбөрийн чадавхижуулах төвөөс хамтран ажиллах санамж бичгийг байгуулж, эрүүл хотын бүсчилсэн сүлжээг бий болгов.