МЭДЭЭЛЭЛ
“Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв” ТББ-с эрүүл хот санал, санаачилгыг дэмжин, хамтран ажилладаг гишүүн хотуудын дунд “Эрүүл хот” – ыг бий болгох чиглэлээр шинээр санаачилсан болон хэрэгжүүлж буй ажлуудыг дүгнэх, бусдад туршлага болгон түгээх зорилгоор Эрүүл мэндийг дэмжигч, манлайлагч хот, орон нутгийг алдаршуулах шалгаруулалтын арга хэмжээг зохион байгуулж байна.
Энэхүү шалгаруулалтанд хот, орон нутгууд 2016-2017 онуудад хийсэн ажлуудаараа оролцон дараах төрөлд нэр дэвшин “Шилдэг Эрүүл мэндийг дэмжигч Эрүүл хот” болох юм. Үүнд:
- Эрүүл зан үйлийг дэмжигч хот: Эрүүл хооллолт, хөдөлгөөн, зан үйлийг сурталчилсан, дэмжсэн, хэвшүүлсэн үйл ажиллагаа
- Эрүүл орчиныг дэмжигч хот: Эрүүл сургууль, ажлын байр, орчныг дэмжсэн
- Ногоон хот: Хүрээлэн буй орчин, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн
- Дэд бүтцэд ээлтэй хот: Иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцлийг сайжруулсан
- Тамхигүй хот: Тамхидалтыг багасгах, нөлөөг бууруулах чиглэлээр тамхины эсрэг хийгдсэн ажлууд
- Аюулгүй хот: Хүчирхийлэл, гэмт хэргийн эсрэг үйл ажиллагаа
- Эрүүл мэндийг дэмжигч иргэдийн оролцоотой хот: Хүүхэд, залуучуудыг гаж зуршил, хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлээрх олон нийтийн хөдөлгөөн, үйл ажиллагаанууд
- Цэвэрч хот : Орчны бохирдлыг багасгах, хоггүй орчинг бий болгох
- Эрүүл мэндийн бодлогыг дэмжигч хот: Эрүүл мэнд, эрүүл орчныг бий болгох чиглэлээр бодлогын хүрээнд хийгдсэн ажлууд
“Эрүүл хот”-ыг дэмжих чиглэлээр хийгдэж буй энэхүү шалгаруулалтанд гишүүн хотын Захирагч таныг идэвхтэй оролцон, бусдад өөрсдийн үйл ажиллагаа, бүтээлч ажлуудаа сурталчилан таниулж, туршлага болгоно гэдэгт итгэлтэй байна.
Шалгаруулалтанд төрөл тус бүрээр оролцох материалаа тайлан хэлбэрээр цахим хаягаар 12 дугаар сарын 28-ны дотор ирүүлэх бөгөөд сонгон шалгаруулалтыг олон улсын төлөөлөл оролцсон мэргэжлийн комисс 2018 оны 01 дүгээр сарын 25-ны дотор хийж, шилдэг хотуудыг шалгаруулна.
Монгол Улсын хамгийн бүтээлч эрүүл хотыг бид Олон Улсын эрүүл хотуудын холбоо, Дэлхийн эрүүл мэндийг байгууллагын 2 жилд нэг удаа болдог олон улсын эрүүл хотын батламж өгөх шалгаруулалтын ажиллагаанд оролцуулах болно.
Жич: Орон нутгуудад энэ талаарх албан тоотыг хүргүүлсэн байгаа.