"WEGO" Олон улсын байгууллагад гишүүнээр элслээ. Ирэх 2025 он хүртэл бид Ухаалаг, Эрүүл хот үйл ажиллагааг хөгжүүлэхийн төлөө ажиллах болно.
WEGO Ухаалаг тогтвортой хотыг хөгжүүлэх, бий болгохын төлөө зорилгоо болгосон тус байгууллага нь Дэлхийн 171 хот болон олон улсын байгууллагуудын гишүүнчлэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Гишүүн байгууллага, хотуудын чадавхи бэхжүүлэх, ухаалаг хотын тухай цогц мэдлэг ойлголтыг бий болгох, Ухаалаг тогтвортой хотуудын талаар сургалт, семинар зохион байгуулах, техник эдийн засгийн үндэслэл болон судалгаа хийх , тодорхой төсөл хэрэгжүүлэх, "Smart city"- үйл ажиллагаанд суурилсан хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажилладаг. Бид энэхүү байгууллагад элссэнээр Ухаалаг хотын чиглэлээр олон улсын сургалт семинарт хамрагдан төлөөллөө илгээх, өөрсдийн гишүүн хотууддаа зориулан тэдэнд шаардлагатай чиглэлээр төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, сургалт семинар зохион байгуулах, судалгаа шинжилгээг хамтран хийх боломжууд бүрдэж байна.
Тус байгууллагын танилцуулгатай танилцах бол: http://we-gov.org/wp-content/uploads/2019/06/WeGO-Brochure-2019-ENG.pdf
Тус байгууллагын танилцуулгатай танилцах бол: http://we-gov.org/wp-content/uploads/2019/06/WeGO-Brochure-2019-ENG.pdf