Healthy City Network of Mongolia
Эрүүл Хот Хөтөлбөрийг Чадавхижуулах Төв
  • НҮҮР ХУУДАС
  • МЭДЭЭ
  • ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • ӨМНӨХ МЭДЭЭ
  • ЗАР
  • ХОЛБОО БАРИХ
  • ENGLISH SITE
  • Foreign news
  • Report of Mongolian Chapter of the Alliance for Healthy Cities
  • Хотын стандарт
  • Хотын стандартын гарын авлага
  • Зүүн хойд азийн ухаалаг хотуудын цахим ху
ЭХХЧТөвөөс ДЭМБ, ЭМЯ-тай хамтран “Хүний хөгжил ба амьдрах хэв маяг” үндэсний зөвлөгөөнийг 12 дугаар сарын 13, 14-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Энэхүү үндэсний зөвлөгөөнд яамдууд, эрүүл мэндийн яамны харьяа байгууллагууд, агентлагууд, ОУ-ын байгууллагууд, ТББ-д, орон нутгийн болон дүүргүүдийн ЗДТГ-ын НБХ-ийн эрүүл мэнд хариуцсан мэргэжилтэн, ЭМГ болон НЭМТ-ийн дарга нар зэрэг 160 гаруй төлөөлөгчид оролцов.
Зөвлөгөөнд "МУ-ын Эрүүл хотуудын сүлжээ" сэдвээр ЭХХЧТ-ийн захирал Ш.Цэрэндулам PhD, сүлжээний хотуудаас Дархан- Уул аймгийн Дархан хот, ЗАА-ны дарга Э.Равжаадэлгэрэх, ЗАА-ны мэргэжилтэн н.Одмаа "Эрүүл хот Дархан", Дорнод аймгийн Хэрлэн сум, Засаг дарга бөгөөд Чойбалсан хотын захирагч П.Мөнхтөр, ЗДТГ-ын дарга А.Наранцэцэг "Хүүхдийн шүдний цооролтгүй хот" сэдвээр илтгэл, мэдээлэл хийлээ.
Мөн гишүүн хотуудаас маань зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн ЭМГ-ын төлөөллүүдтэйгээ хамтдаа дурсгалын зураг дарууллаа.
Хүрэлцэн ирж амжаагүй ч гэсэн бид аль болохуйц мэдээллийнхээ хүрээнд хотуудынхаа сайн туршлагуудаар самбар бэлтгэн зөвлөгөөнд оролцогчдод танилцуулан, сурталчиллаа.


Powered by Create your own unique website with customizable templates.