2020 оны 4 сарын 27 өдөр
Олон Улсын Эрүүл Хотуудын Холбоо ба Улаанбаатар хотын харилцаа
/Хамаарах хугацаа: 2015-2020 онууд/
2020-04-24
Товч танилцуулга
1996 оноос эхлэн Дэлхийн Эрүүл хотуудын чиг хандлага, үзэл баримтлалыг дэмжин Улаанбаатар хот өөрийн онцлогт тохируулан “Эрүүл Хот” орон нутгийн дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх анхны санаачлагыг гарган ажилласан.
Улаанбаатар хот нь 2003 онд Эрүүл Хотуудын Холбоог үүсгэн байгуулагч хотоор ажиллаж, тус холбооны анхны Удирдах хорооны хурал Филиппин улсын Манила хотод болоход оролцож байв. Улмаар Улаанбаатар хот Эрүүл Хотуудын Холбооны Удирдах хорооны гишүүнээр улиран сонгогдох эрхээ баримтлан 2003-2004 онд, 2004-2006 онд, 2006-2010 онд тус тус ажилласан. Одоогийн байдлаар тус холбоонд Ази Номхон далайн бүсийн 200 гаруй хот, орон нутгийн захиргаа гишүүнчлэлтэй байна. Монгол Улсаас Улаанбаатар, Дархан, Чойбалсан, Сайншанд, Алтай зэрэг хотууд гишүүн болно (http://www.alliance-healthycities.com/htmls/members/index_members.html#mongolia).
Хотын хүн амын эрүүл мэндэд ээлтэйгээр хийгдэж буй бүтээн байгууллалт, төсөл үйл ажиллагааг дэмжин Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага(ДЭМБ) болон Эрүүл Хотуудын холбооноос “Санаачлагч эрүүл хот”-оор шалгаруулж байв (http://www.alliance-healthycities.com/htmls/awards/awards_2004.html).
Түүнчлэн Улаанбаатар хотын гаргаж буй үндэсний санаачлагыг дэмжин ДЭМБ, Эрүүл Хотуудын Холбооны техникийн туслалцаатайгаар Монгол Улсын Засгийн газраас 2011 онд 2012-2016 онуудад хэрэгжүүлэх “Эрүүл хот, дүүрэг, сум, баг, ажлын байр, сургууль бий болгох үндэсний хөтөлбөр”, 2015 онд 2016-2020 онуудад хэрэгжүүлэх “Хотжилт ба Эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг тус тус батлан хэрэгжүүлж байна.
Улаанбаатар хот өнөөдөр “Хотын хөгжлийн индекс”-ийг тооцон бодлого, төлөвлөлтөд ашиглаж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэд оршин суугчдаа дээдэлсэн, тэдний амьдрах эрүүл аюулгүй, тав тухтай орчныг хангасан “Эрүүл аюулгүй байдлын индекс тооцох“ аргачлал, 2016-2020 онд “Аз жаргалтай хот” болгох зорилт дэвшүүлэн ажиллаж байна.
Мэдээллийн дэлгэрэнгүйг харахыг хүсвэл доорх холбоос дээр дарна уу.

ulaanbaatart.docx | |
File Size: | 25 kb |
File Type: | docx |