Healthy City Network of Mongolia
Эрүүл Хот Хөтөлбөрийг Чадавхижуулах Төв
  • НҮҮР ХУУДАС
  • МЭДЭЭ
  • ҮЙЛ АЖИЛЛАГАА
    • ӨМНӨХ МЭДЭЭ
  • ЗАР
  • ХОЛБОО БАРИХ
  • ENGLISH SITE
  • Foreign news
  • Report of Mongolian Chapter of the Alliance for Healthy Cities
  • Хотын стандарт
  • Хотын стандартын гарын авлага
  • Зүүн хойд азийн ухаалаг хотуудын цахим ху

Хотын хог хаягдлын салбарын бодлого, удирдлагын менежментэд үнэлгээ хийж, хотын шинэ туршлагыг хэрхэн нутагшуулах талаар Монголын Үндэсний цахим сургалт 2021 оны 9 сарын 29-30 өдрүүдэд болж өнгөрлөө.

Picture
Picture
​Эрүүл хот хөтөлбөрийг чадавхижуулах төв/Монголын Эрүүл Хотуудын сүлжээ/, Ситинет олон улсын байгууллага хамтран Хотын хог хаягдлын салбарын бодлого, удирдлагын менежментэд үнэлгээ хийж, хотын шинэ туршлагыг хэрхэн нутагшуулах талаар үнэлгээ дүгнэлт өгөх арга зүйд суралцах олон улсын сертификаттай цахим сургалтыг 2021 оны 9 сарын 29-30 ны өдрүүдэд цахимаар зохион байгууллаа.
 
Тус сургалтад Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Дархан, Эрдэнэт, Чойбалсан, Сайншанд, Даланзадгад, Баянхонгор, Мөрөн, Арвайхээр зэрэг хотуудын захирагчид болон хотын удирдлагууд, хот тохижилтийн газрын холбогдох байгууллагуудын удирдлага, мэргэжилтэнүүд, асуудал эрхэлсэн байгууллагын менежерүүд оролцлоо.
 
Сургалтыг Монголын Эрүүл Хотын Сүлжээний захирал, доктор Ш. Цэрэндулам болон Ситинет олон улсын байгууллагын нарын бичгийн газрын төслийн мэргэжилтэн Кевин Дроун нар зохицуулагчаар ажиллаж хог хаягдлын туршлагыг үнэлэх арга хэрэгслийг хэрхэн ашиглах талаар танилцуулан, арга зүйг дадлага хийн чиглүүлэв.
 
Мөн түүнчлэн сургалтын үйл ажиллагаанд Азийн хоёр хотын шилдэг туршлага буюу Өмнөд Солонгосын Сөүл хот, БНХАУ-ын Шиамен хот болон Монгол улсын хотуудаас Улаанбаатар, Дархан хотын хог хаягдлын менежментийн шилдэг туршлагуудыг танилцуулав. Тухайлбал, Өмнөд Солонгосын Сөүл Институтын орлогч захирал ноён Кее-Юн Ёо  Сөүл хотын Хог хаягдлын менежментийг туршлагыг, Хятад улсын шинжлэх ухааны академи болон Хотын хүрээлэн буй орчны хүрээлэнгийн эрдэмтэн судлаач, профессор Зилонг Юү, Хятадын Шиамен хотын хог хаягдлын менежментийн туршлагыг хуваалцлаа.
Монголын талаас Эрүүл мэнд нийгмийн бодлогын хүрээлэн ТББ-ын тэргүүн А.Нямдорж Улаанбаатар хотын туршлагыг,  Дархан хотын хог хаягдлын менежментийн туршлагыг тус хотын Захирагчийн албаны мэргэжилтэн танилцуулав.
Сургалтаар олон улсын түвшинд ашиглагдаж буй хотын шилдэг туршлагыг нутагшуулах хэрэгслийн талаар болон аргачилсан зааварыг хэрхэн ашиглахыг Монголын 2 хот болон Азийн хоёр хотын танилцуулсан туршлага дээр үндэслэн хийснээрээ онцлог байлаа.


Сургалтын материалуудыг доорх холбоос дээр дарж татаж авна уу. 

Өмнөд Солонгос улсын Сөүл хотын хог хаягдлын менежментийн сайн туршлага
waste-management-in-korea_20210709.pdf
File Size: 1804 kb
File Type: pdf
Download File

БНХАУ-ын Шиамен хотын хог хаягдлын менежментийн шилдэг туршлага
waste-management-practices-in-xiamen-city-zhi-long-ye-20210929.pdf
File Size: 6764 kb
File Type: pdf
Download File

Дархан хотын  хог хаягдлын менежментийн туршлагаас
darkhan-2021.09.29.pptx
File Size: 5148 kb
File Type: pptx
Download File

Сайн туршлагыг нутагшуулах хэрэгслийн танилцуулга Англи болон Монгол хэл дээр 
short_toolkit_on_localization_of_urban_practices.pdf
File Size: 5070 kb
File Type: pdf
Download File

Хотын_шилдэг_туршлагыг_нутагшуулах_хэрэгсэл_Монгол_файл.pdf
File Size: 1109 kb
File Type: pdf
Download File

Үнэлгээний гарын авлага 
Шилдэг_туршлагыг_нутагшуулах_хэрэгсэл_Монгол_орчуулга_.xlsm
File Size: 3007 kb
File Type: xlsm
Download File

Powered by Create your own unique website with customizable templates.